ТӨВ: БНСУ-ын Сүнчон их сургуульд 7 сурагч тэтгэлгээр суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-02 09:01:55

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сүнчон их сургуульд энэ жил Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн 7 сурагч тэтгэлгээр суралцахаар болж гэрээ байгуулж батламжаа авлаа.


Гэрээнд БНСУ-ын Сүнчон Их сургуулийн хэлний бэлтгэл болон бакалаврын хөтөлбөрт нэг хүүхдэд 2,8 сая воны тэтгэлэг олгох талаар мөн сургалттай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан юм.


БНСУ-ын их, дээд сургуулиуд бакалавр, магистрын сургалтын төлбөрт тодорхой хэмжээний тэтгэлэг зарладаг бол Төв аймгийн хамтын ажиллагаатай Сүнчон их сургууль хэлний бэлтгэлийн үе шатнаас эхлэн тэтгэлэг олгож байгаагаараа онцлогтой.


Өнгөрсөн онд Төв аймгийн хүүхэд, залуучуудыг БНСУ-ын Сүнчон Их сургуульд суралцах боломжийг нээж, хэлний бэлтгэл, бакалавр, магистрын түвшинд суралцуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулан 16 сурагчийг хамруулсан билээ.



相关新闻