ТӨВ: Энэ хичээлийн жилд 20 мянга гаруй хүүхэд суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд аймгийн ерөнхий боловсролын 32 сургуульд 20776 сурагч суралцана. Үүнээс 1834 хүүхэд нь нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа юм.
Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр,"Сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг гурван сургуулийн үйл ажиллагааг өөрчилж шинэчилсэн. Хүмүүн цогцолбор сургуулийг 1 болон 2 дугаар сургууль, Спортын төрөлжсөн сургуулийг Монгени 5-р сургуультай нэгтгэн 3 дугаар сургууль болон өөрчилж хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Ингэснээр өрсөлдөөн бий болж сайжирна" гэв.
Мөн энэ жил сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 38,
хувийн 3, нийт 41 цэцэрлэгт 6576 хүүхэд суралцахаар бүртгүүлжээ. Мөн мэргэжлийн
боловсролын 4 Политехник коллежид 16 мэргэжлээр 1419 хүүхэд мэргэжил эзэмшинэ.