Хойд сумынхны спортын тэмцээнд Хутаг-Өндөрийнхөн тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-14 22:57:31
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хойд бүсийн сумдын нутгийн удирдлагын байгууллагын төрийн албан хаагчдын спортын тэмцээн болж, Хутаг-Өндөр сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрын баг түрүүллээ. Удаах байранд Хангал, Сэлэнгэ сумын баг орсон бөгөөд дараа жилийн тэмцээнийг Сэлэнгэ суманд зохион байгуулахаар сугалаа таарсан байна.
Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Х.Халиунбат ахлагчтай Бугат, Г.Мэргэнбаатар ахлагчтай Сэлэнгэ, П.Итгэлбаяр ахлагчтай Хутаг-Өндөр, эмэгтэйчүүдээс Ч.Номин-Эрдэнэ ахлагчтай Хялганат тосгон, Б.Болормаа ахлагчтай Тэшиг, Э.Эрдэнэцэцэг ахлагчтай Хутаг-Өндөр сумын баг шалгарчээ.
Ширээний теннисний эрэгтэй төрөлд Хутаг-Өндөр сумын З.Оюунбаяр Сайхан сумын Д.Дөлгөөнтамир, Баян-Агт сумын Ж.Ганболд, эмэгтэй төрөлд Хутаг-Өндөр сумын Э.Эрдэнэцэцэг, Сэлэнгэ сумын н.Бэрцэцэг, Хангал сумын н.Болормаа нар эхний байранд орлоо. Олс таталтын тэмцээнд Хангал сумын баг түрүүлж, Баян-Агт, Хутаг-Өндөр сумын баг удааллаа.
М.Батжаргал
相关新闻