Дашинчилэн сумын Доргонт баг шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-11-14 22:59:11
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багт конторын шинэ байр ашиглалтад орлоо.
-Тус сумын Доргонт багт үйл ажиллагаа явуулж буй “Цагаан уулын магнит” ХХК нь нийгмийн хариуцлагын гэрээнд тусгагдсан багийн төвийг шинээр барих ажлыг 16,5 сая төгрөгөөр санхүүжүүлж бариуллаа. Нийтдээ 56 метр кв талбайтай юм. Багийн дарга иргэдтэйгээ ойр ажиллаж, төрийн үйлчилгээ үзүүлэх, багийн иргэдийн нийтийн хурлаа хийх, сургалт, соёл үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт боллоо гэж Дашинчилэн сумын ИТХ-ын дарга А.Батжаргал ярив.
Доргонт багийн төвийн шинэ барилгыг тус сумын иргэн Б.Мягмаржаргал, П.Чинтогтох нар барьж, бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
М.Батжаргал
相关新闻