Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит олон улсын тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын тэмцээн энэ сарын 22-26-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод болно.
Хоёр жил тутамд болдог тус тэмцээнд хүч сорихоор Эрдэнэт, Булган аймаг, Улаанбаатар хот болон ОХУ-аас Агийн Буриадын тойрог, Чита, Борзъя хот, өмнөд хөрш Хайлаараас 10 гаруй багийн тамирчид хүч сорихоор мэдүүлгээ ирүүлээд байна.
Боксчид өсвөрийн эрэгтэй 49-60 кг, эмэгтэй 54 кг, залуучуудын 60 кг, насанд хүрэгчдийн эмэгтэй 51 кг, 60 кг, 69 кг, эрэгтэй 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг-д өрсөлдөнө.

Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа нь Дорнод аймагт боксын дасгалжуулагчаар ажилласан 30 гаруй жилд олон арван шилдэг тамирчдыг төрүүлсэн төдийгүй Монгол Улсад энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг дасгалжуулагч юм. Түүний шавь нарын нэг Д.Отгондалай “Рио-2016” зуны олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ.
Дорнод аймгийн Биеийн тамир спорт хорооны “Талын бүргэд” боксын клубын дасгалжуулагчаар Ё.Төмөрбатаагийн хүү Эрдэнэбаяр амжилттай ажиллаж байгаа юм.

Д.Өлзий