Кюүшюү башёг 7 бөх гурван даваатай тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-15 13:58:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Фүкүока хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын барилдааны 3 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Такакешёог давж гурван даваатай болов.

Энэ башёгийн эхний өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилд унасан 72 дахь Их аварга Кисэносато Чиёотарюүгаар хоёр дахь даваагаа авлаа. Харин өнөөдрөөс эхлэн аварга Харүмафүжи Д.Бямбадорж башёг өндөрлүүлж байгаа бөгөөд тэрбээр эхний хоёр өдөр дараалан ялагдаад байсан юм.

Кюүшюү башёг Их аварга Хакүхо, озэки Гоэйдо, Такаясү, Ичиножёо А.Ичинноров, Араваши Э.Дөлгөөн, Аминишики нарын бөхчүүд гурван даваатай тэргүүлж байна.

Д.Өлзий
相关新闻