Алт худалдан авалт түүхэн дээд хэмжээг эвдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-16 17:43:27
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанк өчигдрийн байдлаар  18.4 тонн алт худалдан авснаар өнгөрсөн онд үзүүлсэн түүхэн дээд хэмжээ болох 18.3 тонныг давжээ.

Он гарснаар сар тутмын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулбал тогтмол өссөн дүнтэй гарч, аравдугаар сарын эцсийн байдлаар нийт худалдан авсан алтны хэмжээ 17.2 тоннд хүрчээ. Энэ нь   өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.3 тонноор өссөн үзүүлэлт гарчээ.

Монголбанк жилийн эцэст  алт худалдан авалтынхаа хэмжээг 20 тоннд хүргэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн гурван сарын хугацаанд Монгол алт аяныг амжилттай хэрэгжүүлж, үр дүн нь алт тушаалтын идэвх сэргэж байгаагаар илэрч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Дээрх  аяны гол зорилго нь албан ёсны алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд чиглэж, хууль бус арилжааны эсрэг эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгааг  зорилтод бүлгүүдэд хүргэж, үнэн зөв мэдээллээр хангахад чиглэжээ.

Б.Заяа


相关新闻