Хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүй, таван даваатай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-16 19:12:55
Улаанбаатар. /МОНЦАМЭ/.  Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын тэмцээний тав дахь  өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал маэгашира Точиозанг ошидаши мэхээр ялж, башёг тэргүүлэгчдийн эгнээг магнайлсан хэвээр байна.

Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгашира Шохозантай хүч үзнэ. Энэ башёгийн дээд зиндаа буюу Макүүчид Монголын зургаан бөх барилдаж байгаа юм. Харин 72 дахь Их аварга Кисеносато өнөөдөр Шохозантай ширүүн барилдаан хийж ялалт байгуулснаар 3 даваа 2 унаатай болов.

Озэки Такаясу эхний ялагдалаа манай бөх Тамавашигаас авч дөрвөн даваа нэг унаатай болсон бөгөөд энэ өдөр "Катаонами" дэвжээний сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргилын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өөрийн 33 насны төрсөн өдрөө
ийнхүү ялалтаар бэлэг барилаа.

Харин озэки Гоэйдо 5 дараалан давж башед түрүүлэхийн төлөө ширүүн өрсөлдөхөөр мэрийж байна.
Манай бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүн жигүүрийн сэкиваки цолтой барилдаж байгаа бөгөөд  өнөөдрөөс башёг орхисон байна. 

Ичиножёо А.Ичинноров өнөөдөр нутгийн бөх Чиёошома Г.Мөнхсайхантай хүч үзэж өрсөлдөгчдөө унаснаар дөрвөн даваа нэг унаатай боллоо. Араваши Э.Дөлгөөн өнөөдөр Шодайтай барилдан 4 дэх даваагаа авч, тэргүүлэгчдийн 2 дугаарр эгнээнд бичигдлээ. Маргааш Чиёошома-Араваши нар хоорондоо учраа таарсан байна.
 
Д.Өлзий
相关新闻