Энэ удаагийн НӨАТ-ын урамшууллын сугалааны супер шагнал 50 сая төгрөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-17 10:37:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролыг энэ сарын  19-ний өдөр буюу  Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явуулна.

Тодруулбал  10-р сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын  урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломж бүрдэх аж.  Энэ удаагийн сугалааны супер шагнал нь 50 сая төгрөг юм байна.

Б.Заяа
相关新闻