Булган аймагт газар өмчлөл 22,0 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн иргэдийн 22,0 хувь нь газраа өмчилж авлаа гэж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.
Нийтдээ 13,5 мянган иргэнд 2264.38 га газрыг өмчлүүлсэн байна. Энэ онд 571 иргэн өргөдөл ирүүлснээс 267 иргэнд 36 га газрыг өмчлүүлжээ. Булган, Дашинчилэн, Гурванбулаг суманд 26-127 иргэнд 2,3-16,1 га газар олгосон нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин Орхон, Рашаант суманд газар өмчлөх шийдвэр энэ жил гараагүй байна.
Газар өмчлөлийн ажил удаашралттай явагдаж байгаатай холбогдуулан газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс газар өмчлөлийн хоёр сарын аян зохион байгуулж байсан юм.

М.Батжаргал