Томуугаар ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-20 19:32:07
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 29 нэгжүүдэд 45 дугаар долоо хоногт нийт 5965 хүн үйчлүүлсэний 308 буюу 5,2 хувь нь томуу, томуу төст өвчинтэй нь оношлогджээ. Томуу, томуу төст өвчинөөр өвчлөгсдийн 85 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзлэж байгаа гэнэ. Мөн цочмог халууралт, цэврүүт тууралттай хам шинж 4, цочмог усархаг суулгалтын хам шинж 1 бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Эрүүл мэндийн газраас томуугаас сэргийлэх гарын авлага, брошюрыг сургууль цэцэрлэгүүдэд тарааж дулаан хувцаслаж, илчлэг хоол хүнс хэрэглэхийг зөвлөсөн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 6 сараас гурван нас хүртэлх хүүхдүүдэд сайн дураар хийх 400 хүн тун вакциныг татан авч суурь өвчтэй болон өвчлөмтгий хүүхдүүдэд хийхээр төлөвлөсний дагуу сувилалын яслийн 24 хүүхдэд эхний ээлжинд хийжээ.
Б.Гантуяа  
相关新闻