Цульхирыг хамгаалах арга хэмжээ авахгүй бол элсний нүүдэл ихэснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/ Завханы Ургамал, Дөрвөлжин гэх мэт говийн сумдад ургадаг цулхир аймагт үнэд оржээ. Тус ургамал нь элсэнд ургадаг бөгөөд жил дамнан өнжиж ургадаг ургамал ажээ. Эмчилгээний зориулалтаар хүнсэнд хэрэглэдэг тус ургамал өнөөдөр нэг кг нь 18-20 мянгад хүрсэн байна. Олдоц муу эрэлт их байгаа учраас байгаа цулхирын гурилаа зарим хүнсний худалдаачид үнэтэй зарж эхэлсэн байна.
Өнөөдөр Ургамал, Дөрвөлжин сумын иргэд харыг нь суль, шар өнгөтэйг нь цулхир гэж нэрлэдэг бөгөөд хар суль, цагаан суль (өвгөн суль) гэж ялгаж нэрлэдэг. Суль, цульхирыг намар үр нь боловсорч гүйцэх үед тэмээн хөсөгтэй олуулаа явж түүдэг байжээ. Харин одоо бол хэсэг бүлгээрээ нийлж унаа машинтай майхантай их тухтай түүдэг болсон байна.

"Цульхирын гурил нь ходоод гэдэсний хямрал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, шээс хөөх болон бөөрний үйл ажиллагаанд сайны дээр их тэжээллэг болохоор хүмүүс их хэрэглэдэг байх. Эрэлт их байгаа болохоор үнэ нь жил бүр өсч байгаа. Тэгээд ч жил өнжиж байж ургадаг ургамал шүү дээ. Байгалиас түүж авна. Түүгээд цайруулна, тээрэмдэнэ гээд их ажил ордог болоод ч тэрүү үнэтэй байдаг " гэж худалдаачид ярьж байна.
Цайруулсан сулийг хуурч болгох, эсвэл түүхийгээр нүдэж тээрэмдэн гурил гаргаж авна. Цай хийцэлж уух, шөлтэй хоол, өрөм, тос зэрэгтэй хольж зуурч хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай ажээ. Дашрамд Шивүүрт Цульхир буюу Agriophyllum pungens нь элсэнд ургадаг элсний ургамал ажээ. Хар өнгийн үр боловсруулдагтай холбоотой цул хар гэдэг үгнээс гаралтай ийн нэрийдсэн гэх нь ч бий.

Цульхир нь элсний нүүдлийг тогтоон барих ач холбогдолтой төдийгүй таваас долоон жил ургаж байж үрлэж үрээ тараадаг учраас тархан ургах нь бага аж. Мөн иргэд цулхирыг өнжөөхгүйгээр жил бүр замбараагүй түүж байгаа нь ургалт болон нөхөн сэргээгдэх, үрээ хаях боломжийг олгохгүй байна. Сүүлийн үед иргэд эмчилгээ, хүнс, ахуйн зориулалтаар ихээхэн хэрэглэх болсон нь ч устахад нөлөөлөх, улмаар цөлжилтийг нэмэгдүүлэх аюултай болжээ. Иймээс энэхүү ургамлыг хамгаалах нь зүйтэй хэмээн байгаль орчны мэргэжилтнүүд зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар цульхир, хар сулийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ явуулаагүй байна.

Б.Мягмарсүрэн