"АйТүүлс" ХК-ийн хувьцааны ханш дээд хэмжээнд хүрч өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-21 17:04:17
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 38 хувьцаат компанийн 276 638 ширхэг хувьцаа арилжсанаас 20  компанийн хувьцааны ханш өссөн байна.

Ингэснээр 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 7  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс "АйТүүлс" ХК /ITLS/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар  өссөн бол "Адуунчулуун” ХК-ийн /ADL/ ханш хамгийн өндөр буюу 8.14 хувиар унажээ.

 "MSE ALL" индекс 1,215.4 нэгж болж 1.95 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 354 тэрбум 404 сая 500 191 боллоо. 
Б.Заяа
相关新闻