“Крипто Үндэстэн чуулга уулзалт”-аар биткойны үнэ цэнийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Интернетээр тархах нууцлаг валютад дэлхий даяараа анхаарал хандуулж байна. Энэ бол хийсвэр валют, тоон мөнгө гэгдэж буй биткойн юм. Тэгвэл Ард Санхүүгийн нэгдлээс Хөрөнгө Оруулагч Үндэстний хоёр дахь удаагийн чуулганы сэдвийг криптовалют болон биткойн руу чиглүүлж буйгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Тус нэгдэл “Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017”-г ирэх 12 дугаар сарын 2-нд Корпорэйт Конвеншн Сентерт зохион байгуулахаар болсон байна.
Чуулга уулзалтаар блокчэйн технологийн онцлог, цахим мөнгөний хөгжил, ирээдүйн төлөв, зохицуулалтын орчны талаар дэлхийн мэдээллийг нэгтгэн, Монгол Улсад хэрхэх талаар санал солилцох аж. Мөн үеэр блокчэйн технологийг нэвтрүүлж буй мэргэжлийн компаниуд болон криптовалютын үйлчилгээ үзүүлж буй санхүүгийн байгууллагууд танилцуулга хийх юм байна.

Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн Маркетингийн захирал Б.Тамир, “Бид Биткойн болон бусад валютуудыг хооронд нь ялгах, Хөрөнгө оруулалт хийх гэж буй иргэд аж ахуйн нэгжүүдэд зөв шийдвэр гаргахад нь туслах зорилгоор дээрх чуулганыг зохион байгуулах гэж байна. Тус чуулганд гадаад, дотоодын мэргэжилтнүүд оролцож цахим мөнгөний талаарх сул, давуу талуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Биткойны давуу тал нь ямар нэгэн банкаар дамжилгүй хоёр хүн хоромхон зуур цахим сүлжээгээр гүйлгээ хийх боломжтой юм. Биткойны талаарх жишээг дурдъя. Токио хотод тулааны спортын дамжаа ажилуулдаг нэгэн залуу жилийн өмнө шавиасаа 1500 ам.долларын сургалтын төлбөрийн өрөнд 130 нэгж хийсвэр валют авсан байдаг. Гэтэл хийсвэр валютын талаар сайн ойлголтгүй тэрбээр хэсэг хугацааны дараа ханшийг нь шалгаж үзтэл нийт өртөг нь 150 мянган ам.доллараар үнэлэгдэж гайхшруулсан жишээ бий. Мөн Норвегийн иргэн Кристофер Коч дөрвөн жилийн өмнө 17 фунттэй тэнцэх хэмжээний өртөг бүхий хийсвэр валют худалдан авчээ. Гэтэл хуруугаа ч хөдөлгөлгүйгээр хагас сая фунтын хадгаламжтай болсон түүхтэй гээд цахим мөнгө дэлхийд хүчээ авч байна. Тиймээс цаасан мөнгөний өрсөлдөгч биткойн, криптовалютын ертөнц фэйсбүүк, твиттер нэвтэрсний адилаар манайд орж ирж байна. Энэ утгаараа блокчэйн, биткойн, криптовалютын тухай иргэдийг мэдээлэлтэй болгох шаардлага гарч ирлээ” гэв.
Манай улсад Цахим мөнгөний талаар ойлголтгүй байгааг ашиглан Олон улсын Жи тайм, Уан койн зэрэг сүлжээ хүмүүсийг төөрөгдүүлэн их хэмжээний мөнгө авч луйвардсан тохиолдол гарчээ. Дээрх сүлжээ байгууллагуудад элсэх нь аюултай гэдгийг тухайн үед Ард санхүүгийн нэгдлээс олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж байсныг тодотголоо.
Биткойны үнэ энэ онд 570 хувиар өсч дэлхийн хатуу валютын орлогыг нэмэгдүүлжээ. Тодруулбал өмнөх оны мөн үеэр 700 ам.доллар байсан биткойны ханш өнөөдөр 6400 ам.долларт хүрээд байгаа аж.
Түүнчлэн дээрх чуулганаар Монгол Улс цахим мөнгөний чиглэлээр зөв зохицуулалт хийх боломж байгаа эсэхийг хэлэлцэх юм байна. Иргэдийн зүгээс биткойны нэрийг барьж луйврын схемүүд явж буйг сайтар нягталж шийдвэр гаргах хэрэгтэйг Ард санхүүгийн нэгдлийнхэн санууллаа.
Дашрамд дурдахад биткойныг албан ёсоор төлбөр тооцооны хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн улс нь Япон юм байна.

Б.Заяа