Хөвсгөлийн тариаланчид улаан буудайн ургацын 70 хувийг алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд хур бороо бага гандуу байсны улмаас тариаланчид нийт ургацынхаа 70 хувийг алджээ. Сүүлийн жилүүдэд тариаланчид аймаг орон нутгийнхаа гурилын хэрэглээг 100 хувь бүрэн хангадаг байсан бол энэ намар зөвхөн 30 хувийг хангах улаан буудай хураан авлаа.
Өнгөрсөн хавар 15800 гаруй га талбайд 63 аж ахуйн нэгж, иргэн үр тариа тариалсанаас намар 7200 тн үр тариа хураан авчээ. 2016 онд 13000 тн үр тариа хураан авч байсан бол энэ жил байгаль цаг уураас шалтгаалан төлөвлөж байсан ургацаа авч чадаагүй ажээ.

Б.Гантуяа