Улсын харцага О.Хангай сырым бөхөөр мөнгө медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д солонгосын үндэсний бөх Сырым барилдааны олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын харцага О.Хангай амжилттай сайн барилдаж мөнгөн медалийн эзэн боллоо.
Тус тэмцээнд Монгол Улсын заан М.Өсөхбаяр, Н.Жаргалбаяр, улсын харцага О.Хангай, Х.Гантулга тэргүүтэй бөхчүүд хүч, ур чадвараа сорьсон байна. Сырым бөх нь өвдөглөсөн байдлаас хав дарвөлжин барьц аваад босоод барилддаг гэдгээрээ өөрийн гэсэн онцлогтой юм.

Д.Өлзий