Г.Одбаяр “Европын клубүүдийн Алтан лиг-2017”-гийн мөнгөн медальт болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр ОХУ-ын багт легионер тамирчнаар "European Club Championships - Golden League 2017" тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн байна.
Монголын шигшээ багийн тамирчдаас Г.Одбаяраас гадна гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, Ч.Аззаяа нар "European Club Championships - Golden League 2017"-д оролцож байгаа юм. Харин манай хоёр эмэгтэй тамирчны хувьд ням гарагт Герман улсад болж байгаа “Wuppertal 2017” тэмцээнд хүч, ур чадвараа сорин барилджээ.

Д.Өлзий