Эмэгтэй боксын ДЗАШТ-ээс М.Намуун хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсад энэ сарын 19-26-нд зохион байгуулсан эмэгтэй боксчдын залуучуудын ДАШТ-ээс М.Намуун хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн тэмцээнд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлага дор манай зургаан тамирчин хүч, ур чадвараа сорьсон юм. Тэднээс 57 кг-д тулалдсан 2015 оны өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Намуун хүрэл медалийг ийнхүү эх орондоо авчирч чадлаа.
Тэрбээр мөнгөн медалийн төлөө тэмцээн зохион байгуулагч орон Энэтхэгийн боксчинд ялагдсан байна. Өсөх ирээдүйтэй залуу тамирчин М.Намуун өсвөр үе болон залуучуудын ДАШТ-ээс дараалан медаль хүртсэн анхны эмэгтэй боксчин боллоо.

Д.Өлзий