Ш.Өзгерис "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ын төлөө өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-28 20:23:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахстан Улсын Астана хотод зохион байгуулагдаж буй Олон Улсын телевизийн мега шоу нэвтрүүлэгт залуу дуучин Ш.Өзгерис ардын дууны төрлөөр эх орноо төлөөлөн оролцож байна. Тэрээр финалд шалгарч чадаагүй боловч "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ын төлөө өрсөлдөж байна. 

Ш.Өзгерис өнгөрсөн наймдугаар сард Баян-Өлгий аймагт явагдсан тус нэвтрүүлгийн урьдчилсан шалгаруулалтад дуучин Х.Саттигүл, хөгжимчин М.Тилеубек нарын хамт тэнцсэн боловч хоёр оролцогч саяхан тэмцээний явцад хасагджээ. Нэр бүхий 12 уран бүтээлчийн төлөө иргэд интернетээр санал өгч байгаа бөгөөд одоогоор манай оролцогч 2143 санал буюу хамгийн өндөр оноотой явж байна. Санал хураалтад тэргүүлсэн тохиолдолд "Үзэгчдийн нэрэмжит шагнал"-ыг хүртэх юм.  


Олон Улсын телевизийн мега шоу нэвтрүүлэг нь казах ардын дуу, хөгжим, тууль номинациудаар явагдаж байгаа ба Казахстан Улсын 14 муж, Монгол Улсын Баян-Өлгий аймаг, БНХАУ-ын Алтай аймаг, ОХУ-ын Кош-Агач мужаас нийт 70 гаруй уран бүтээлч оролцжээ.


Ө.Нурболат

相关新闻