Футзалын дээд лиг ирэх сарын 3-нд эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны 2017-18 оны улирлын “Футзалын дээд лиг” энэ ням гарагт буюу 12 дугаар сарын 3-нд эхэлнэ.
Энэ улирлаас эхлэн “М-Си-Эс Кока-Кола” ХХК тус тэмцээний албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллах бөгөөд шагналын сан ч өмнөх жилүүдийнхээс нэмэгджээ. “Футзалын дээд лиг”-т оролцох Унаганууд, Дэрэн, УБ Мазаалайнууд, Хангарьд, Атлетик 220, Хоромхон, Сэлэнгэпресс, Соёмбын барсууд, Арвис, Гоёо Эф Си багуудын төлөөлөл техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирж, тэмцээний дүрэм журамтай танилцжээ.
Энэ жилийн тэмцээний томоохон онцлог нь “Футзалын дээд лиг” анх удаа 2 тойргоор явагдах юм. Өөрөөр хэлбэл баг тус бүр 18 тоглолт хийнэ гэсэн үг. Хуваарийн дагуу тэмцээн 12 дугаар сарын 3-наас ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Гэхдээ шинэ улирал 2 долоо хоног хойшилж эхэлж буйтай холбогдуулан улирлын дундуур ажлын өдрүүдэд 10 тоглолт болно.
Мөн Хангарьд клуб Эрдэнэт хотоос ирж оролцдогийг харгалзан, тэд 2 долоо хоногт нэг удаа Улаанбаатарт ирж тоглохыг бусад багууд хүлээн зөвшөөрчээ. Уламжлал ёсоор “NTV” телевиз ням гарагт болох тоглолтуудыг эх орон даяар шууд дамжуулна. Мөн “mycujoo tv”-ээр лигийн бүх тоглолт онлайнаар шууд дамжуулна.
Эхний 7 хоногийн тоглолтуудын хуваарь:
12.03 – 10:00 Унаганууд – Соёмбын барсуудЭнэ улирлаас эхлэн “М-Си-Эс Кока-Кола” ХХК тус тэмцээний албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллах бөгөөд шагналын сан ч өмнөх жилүүдийнхээс нэмэгджээ. “Футзалын дээд лиг”-т оролцох Унаганууд, Дэрэн, УБ Мазаалайнууд, Хангарьд, Атлетик 220, Хоромхон, Сэлэнгэпресс, Соёмбын барсууд, Арвис, Гоёо Эф Си багуудын төлөөлөл техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирж, тэмцээний дүрэм журамтай танилцжээ.
Энэ жилийн тэмцээний томоохон онцлог нь “Футзалын дээд лиг” анх удаа 2 тойргоор явагдах юм. Өөрөөр хэлбэл баг тус бүр 18 тоглолт хийнэ гэсэн үг. Хуваарийн дагуу тэмцээн 12 дугаар сарын 3-наас ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Гэхдээ шинэ улирал 2 долоо хоног хойшилж эхэлж буйтай холбогдуулан улирлын дундуур ажлын өдрүүдэд 10 тоглолт болно.
Мөн Хангарьд клуб Эрдэнэт хотоос ирж оролцдогийг харгалзан, тэд 2 долоо хоногт нэг удаа Улаанбаатарт ирж тоглохыг бусад багууд хүлээн зөвшөөрчээ. Уламжлал ёсоор “NTV” телевиз ням гарагт болох тоглолтуудыг эх орон даяар шууд дамжуулна. Мөн “mycujoo tv”-ээр лигийн бүх тоглолт онлайнаар шууд дамжуулна.
Эхний 7 хоногийн тоглолтуудын хуваарь:
12.03 – 12:00 УБ Мазаалайнууд – Дэрэн
12.03 – 14:00 Сэлэнгэпресс – Хоромхон
12.03 – 16:00 Гоёо Эф Си – Атлетик 220
12.09 – 10:00 Арвис – Хангарьд
Тоглолтууд МХБХ-ны футзалын ордонд болно.
Д.Өлзий