Сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дохионы хэлний зурагт толь бичиг хэвлэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, “ Сонсголгүйн боловсрол” ТББ БСШУСЯ-тай хамтран сонсголын бэрхшээлтэй сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан дохионы хэлний толь бичгийг хэвллүүллээ.
Энэхүү толь бичигт сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдүүдэд зориулсан анхан шатны 1000 үгийг багтаажээ.
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ж.Мягмар хэлэхдээ, “Эрүүл хүн өдөр тутмынхаа харилцааг 3000 үгэнд багтаан ярьдаг. Энэ 1000 үг бол сургуулийн өмнөх насны хүүхэд мэдэж байх ёстой үг. Эдгээр дохиог хүүхэд хэдийчинээ сайн сурна төдийчинээ тухайн хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нь сайжирч сургуульд амжилттай суралцах бэлтгэл болдог учраас сонсголын бэрхшээлтэй хүүхдэд дохионы хэлийг багаас нь заах асуудал чухал” хэмээн тодотгов.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 10 гаруй мянган хүүхэд байдаг. Сургуулийн өмнөх боловсрол олгох, тэр дундаа дохионы хэлийг багаас нь сургаагүйгээс тэд цаашид сургуульд сурах, мэдэх нөхцөл нь хязгаарлагддаг. Иймээс 0-3 насны хүүхдүүдэд зориулсан дохионы хэлний зурагт толь бичгийг өнөөдөр тусгай сургууль, цэцэрлэгүүдэд хүлээлгэн өглөө.
Толь бичигт багтсан 1000 үгийг 0-3 настай хүүхэд сураад, хэл яриа нь хөгжин харилцаанд ашиглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл сонсголтой хүүхэд 2 насандаа хэдэн үг мэдсэн байх ёстой вэ, 3 насандаа хэдэн үг хэрэглэж сурсан байх вэ гэдэг үгийн нөөцийг судлан тооцож толь бичгээ гаргажээ. Цаашид энэ толь бичиг нь 1000 үгээр хязгаарлагдахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцлов.
Энэхүү толь бичгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр батлуулан, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэвлүүлжээ.

Ж.Болор