Криптовалютыг зах зээлд нэвтрүүлэх стратегийн түншлэлийн санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-02 13:21:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Крипто Үндэстэн чуулга уулзалт- 2017” үеэр Ард санхүүгийн нэгдэл ХК, Грэйпсити Монгол ХХК, МОСТ ПСП ХХК-тай хамтран ажиллах стратегийн түншлэлийн санамж бичгийг  байгууллаа.

Стратегийн түншлэлийн хүрээнд талууд биткойн криптовалютыг бусад гадаад валютын ижил Монголын санхүү төлбөр тооцооны зах зээлд нэвтрүүлэх нөгөө талаас монголын хэрэглэгчдийг биткойн криптовалютын зах зээлд гаргах, зориулалтын технологийн шийдэл нэвтрүүлэх,  банк санхүү төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх болон дэвшилтэт программ хангамжийн шийдлүүд дээр хамтран ажиллахаар болж  байна.

Стратегийн түншлэлийн санамж бичигт Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг,  Грэйпсити Монгол ХХК-ийн Ерөнхийлөгч Б.Ганболд нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Улмаар дээрх компаниуд бусад байгууллагуудтай энэхүү түншлэлтэй ижил төстэй хамтын ажиллагаа явуулах эрх нь  нээлттэй байна хэмээн мэдэгдлээ.
Б.Заяа
相关新闻