Дотуур байрны багшийн тоог нэмж, хүүхэдтэй ажиллах дадалд сургахад санал нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчин өрхийн 104.5 мянган хүүхэд 25 мянган дотуур байранд амьдарч байгаа нь дотуур байрны хүрэлцээ, хангамжийг нэмэх шаардлагатайг харуулж байна. Дотуур байрны хүүхдүүд бүтэн жилийн гуравны нэг буюу 9 сард нь гэрээсээ хол, эцэг эхгүйгээр бие даан амьдардаг тул дотуур байранд ажиллаж буй багш, ажилтнуудын тоог нэмж, тэдний хүүхэдтэй ажиллах арга дадлыг сайжруулснаар хүүхдүүд дотуур байранд ая тухтай амьдрах, хөгжих, хамгаалагдах бололцоогоор хангагдах учиртай хэмээн Кемпинский зочид буудалд болсон "Дотуур байр-хүүхэд хөгжлийн орчин" Үндэсний зөвлөгөөний үеэр онцлов.
Зөвлөгөөнийг нээж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Дотуур байрны өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, дотуур байранд хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх талаар харилцан туршлага солилцож, цаашид энэ чиглэлд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны хүрээгээ тодорхойлж буйгаараа энэ зөвлөгөөн их ач холбогдолтой юм. 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 800 ор бүхий 7 дотуур байр ашиглалтад оруулсан бөгөөд 2018 онд 5.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 1395 ор бүхий 12 дотуур байр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2018-2019 онд нийтдээ 2090 ортой, 19 дотуур байрыг шинээр ашиглалтад оруулна. Та бүхний гаргасан санал санаачлага бүрийг дэмжин ажиллах болно” гэв.
Норвегийн тусламжийн байгууллагын Суурин төлөөлөгч Бёрн Олав Сорхус хэлэхдээ, “Норвегийн тусламжийн байгууллага өнөөдөр Монголын баруун бүс нутагт “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” болон “Хүүхдийн эрх-хөгжил” төсөл хэрэгжүүлж байна. 2009 оноос хөдөөгийн сургуулиудын дотуур байрны хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах, хамгаалах, оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдийн эрх-хөгжил” төслийг Ховд аймагт, 2014 оноос Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байна. Төслийн гол стратеги нь эрүүл мэнд, боловсролын чиглэлээр Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого, зорилтын хүрээнд орон нутгийн хэрэгцээ, санаачилга, оролцоог дэмжиж, үр дүнтэй хамтран ажиллах, тухайн салбарын мэргэжилтнүүдийг ажлын байранд нь тасралтгүй сурган чадваржуулах замаар алслагдсан нутгийн иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг чанаржуулан хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг” гэв.
Монгол Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилийн байдлаар ЕБС-ийн 513 дотуур байранд 34.6 мянган хүүхэд амьдарч, 518 багш ажиллаж байна. ЕБС-ийн дотуур байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, дотуур байрын багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт нь 2008 оны хоёрдугаар сард батлагдсанаас хойш 10 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хянаж дүн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага байна. Дотуур байрын багш мэргэжлийн дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг баталсан боловч энэ ангид элсэн суралцах хүмүүсийн тоо цөөн байна. Мөн дотуур байранд ажиллаж байгаа багш нар нь өөрийнх нь үндсэн мэргэжлийн дагуу орон тоо гарсан даруйд сургуульдаа эргэж багшаар ажиллаж эхэлдэг нь энэ албан тушаалтны ажлын байрны зэрэглэл, цалин бага, нэмэгдэл урамшууллын боломж, амралтын хугацаа болон бусад нийгмийн халамж хамгааллын нөхцөл нь харьцангуй тааруу зэрэгтэй холбоотой хэмээн БСШУСЯ-ны мэргэжилтэн хэлж байв.
Дотуур байранд хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хамгаалагдах эрхийг хангахад дотуур байрны багш нэн чухал үүрэгтэй оролцох тул тэдгээрийн ажлын байрны чиг үүргийн талаар шинээр хэлэлцэх зайлшгүй шаардлага гарч байна.
Энэхүү зөвлөгөөнөөр-Дотуур байранд хүүхдийн эрх хангагдах нөхцөл байдлыг бий болгох, материаллаг болон материаллаг бус орчныг хүүхдэд ээлтэй болгоход дотуур байрны багш нарын үүрэг оролцоог тодорхой болгох, дотуур байрны нөхцөл байдлыг сайжруулах, эрэлтийг нэмэгдүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог тодорхойлж шийдвэрлэх арга замыг тодорхойлох, дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн хөгжил оролцоог хангасан хөтөлбөр бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, дотуур байрны багшийн ажлын ачааллыг зөв тодорхойлох, бууруулах, дотуур байрны багшид хандах хандлага, үнэлэмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан авч хэлэлцэж тодорхой зорилт дэвшүүлэн хэлэлцэж байна.