Хөгжлийн банк зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банк төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр авч эхэлжээ.
Олон улсын нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудын туршлагыг нэвтрүүлэх, зээл хүсэгч бизнес эрхлэгч, харилцагчдад хүнд сурталгүй шуурхай үйлчлэх зорилгоор зээл санхүүжилтийн хүсэлтийг тус банк ийнхүү цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Тодруулбал Хөгжлийн банкнаас санхүүжилт авах шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд зээл, санхүүжилтийн хүсэлтийг цахимаар илгээх боломжтой болсон байна.
Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат ярихдаа, "Grape City компанийн NES программын нэг модуль болох “Зээлийн хүсэлт, судалгааны LOS систем”-ийг Хөгжлийн банк нэвтрүүлснээр тухайн банкнаас зээл авах гэж буй харилцагчийн зээлийн хүсэлт болон материал хүлээн авах үйл ажиллагаа бүхэлдээ хүний оролцоогүй болох юм. Тухайлбал, зээлийн хүсэлтийг илгээх болон материал бүрдлийн бүртгэлийг хөтлөх, харилцагч зээлийн судалгаа шинжилгээний явц ямар түвшинд хэдэн хувьтай явж буйтай танилцах, судалгаа шинжилгээний явцыг хянах, түргэтгэх боломжийг бий болгож, цахим мэдээллийн сан бүрдэх давуу талтай. Энгийнээр тайлбарлавал зээлийн хүсэлт илгээх, зээл олгохтой холбоотой бүх асуудлыг систем бүртгэж, шийднэ. Ингэснээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хардлага арилж, иргэд, аж ахуйн нэгжийн Хөгжлийн банкинд итгэх итгэл нэмэгдэх юм. Мөн олон жилээр хадгалах баримт бичгийн бүртгэл цэгцтэй болно" хэмээв.

Б.Заяа