Элэгний хорт хавдартай залууд туслахыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-11-17 17:53:49

МЗХ-ны Залуучуудын гэр бүлийн байнгын хорооноос "Дэмжье" уриалгыг гаргалаа.

Уг уриалгад, "Аливаа нийгмийн үндсэн нэгж нь гэр бүл юм. Гэр  бүлийн амьдрал ямар байгаагаар тухайн улс орны хөгжлийг харж болно. Тиймээс  гэр бүлүүд эрүүл саруул, эвтэй, элэг бүтэн амьдралтай байх нь нэн чухал билээ. Манай Гэр бүлийн байнгын хороо нь гэр бүлүүдийг дэмжих, тэдний өмнө тулгамдсан асуудлуудад туслах зорилгынхоо хүрээнд нэгэн гэр бүлийг дэмжихээр боллоо. МУГЖ Дашнням агсны хүү Дашдаваагийн гэр бүлийг та бүхэндээ танилцуулж байна. Дашдаваа нь эхнэр 2 охины хамт амьдардаг. Энэхүү гэр бүлийн тэргүүн болох Дамшням овогтой Дашдаваа нь элэгний хорт хавдартай гэсэн оноштой байгаа бөгөөд одоогийн байдлаар элэг солиулахаас өөр эмчилгээгүй болсон. Манай хорооны зүгээс нэг ч гэсэн гэр бүл элэг бүтэн байгаасай гэдэг хүслийн дагуу энэхүү аянд нэгдлээ. Тиймээс нийт залуус болон нийт гэр бүлүүдээ энэ гэр бүлийн төлөө зориулалт гарган дэмжихийг уриалж байна. Бид дан ганцаараа хүчин мөхөсдөнө, харин хамтдаа нэгдэн нийлж чадвал нэг хүний амь насыг аварч чадах болно. Монголын минь мянга мянган гэр бүлүүдийн нэгэн адил Дашдаваагийн гэр бүл ч мөн адил аз жаргалтай, элэг бүтэн байж үр хүүхдээ нийгэмд, монголдоо хэрэгтэй хүмүүс болгон өсгөхөд нь бид туслахыг хүсч байна. Олон гэр бүлүүд бидний ажлыг дэмжин тусална гэдэгт итгэж байна" гэжээ.

相关新闻