84 дүгээр сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-08 17:52:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Тус сургууль өнөөдрийн байдлаар 4000 хүүхэд, 200 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурван ээлжээр хичээллэж байсан юм. Харин 640 хүүхдийн багтаамжтай шинэ өргөтгөлийн байртай болсноор хоёр ээлжээр хичээллэх боломжтой болов.

Өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ‘’Урагшлах’’ компани гүйцэтгэсэн байна. Өргөтгөлийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

Ч.Ариунболд
相关新闻