Шинэ жилийн бэлэг боохдоо аюулгүй байдалд онцгой анхаарахыг зөвлөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.
Энэ сарын 29-ний өдөр хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээн дэх бүх дэлгүүр, бөөний төв, үйлчилгээний газруудын хүнсний аюулгүй аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд шалгалт хийх ажээ. Мөн шинэ жилийн цэнгүүн, үдэшлэгийн захиалга авч буй үйлчилгээний газруудын тогооч, холбогдох ажилтнуудад энэ сарын 15-ны өдөр сургалт хийхээр төлөвлөж байна.
Албаны хүний мэдээлснээр өмнөх жилүүдэд "Шинэ жилийн баяр"-ын үеэр хугацаа хэтэрсэн, хадгалалтын горим зөрчигдсөн бялуунууд худалдаалагддаг зөрчил ихээр бүртгэгддэг аж. Тийм учраас бялуу худалдаж авахдаа үйлдвэрлэсэн хугацааг нь нягтлах, үйлдвэрлэснээс хойш 3-аас дээш хоносон бялууг худалдаж авахаас татгалзахыг зөвлөж байна.
Түүнчлэн хүүхдүүдэд зориулж бэлэг боохдоо хугацаа хэтэрсэн, эсвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байхыг сургууль, цэцэрлэгүүдийн багш, эрхлэгч нарт анхааруулж байна.

Ө.Нурболат