“Бөртэ чоно-2017”-д нэр дэвшсэн шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-12-12 10:19:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын спортын ертөнц дэх эрэгтэй, эмэгтэй тамирчдаас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг "Оны шилдгийн шилдэг тамирчин"-г тодруулах "Бөртэ чоно-2017" хүндэтгэлийн ёслолыг энэ сарын 20-нд зохион байгуулахаар товложээ.
Монголын спортын сэтгүүлчдийн
нууц санал асуулгаар тодруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчиншалгаруулах нууц санал асуулга онлайнаар явах бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны 00:00 цагаас 12 дугаар сарын 18-ны 23:59 цагийн хооронд үргэлжилнэ. Улиран одож буй 2017 онд манай тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-нүүдээс алт, мөнгө, хүрэл медаль олноор хүртсэн билээ. Иймд энэ жилийн хувьд "Бөртэ чоно" өмнөх он жилүүдээс илүүтэй өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй юм.

Ингээд энэ жилийн "Бөртэ чоно-2017"-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг Цагаан толгойн дарааллаар танилцуулж байна.




Д.Өлзий

相关新闻