Залуу малчдын тоо цөөрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд 22672 хүн хөдөө аж ахуй болон ойн аж ахуйн салбарт ажиллаж байгаагаас 18411 нь малчин байна гэсэн судалгааг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргажээ.
Үүнээс зөвхөн 34 хувь нь 16-35 насны залуучууд байна. Энэ нь улсын дунджаас бараг таван хувиар доогуур үзүүлэлт юм. Мөн нийт малчдын 53,6 хувийг 36-59 насны малчин эзэлж байна. Судалгаанаас харахад залуучуудын мал маллах хүсэл жил бүр нэг орчим хувиар буурч, цаашид мал аж ахуйн салбарт ажиллах хүчин хомстох, нүүдэлчин өв соёл, ёс заншил мартагдах, нутаг орон эзгүйрэх, төвлөрөл дагасан ажилгүйдэл өсөх эрсдэл нэмэгдэж байгаа аж.
Залуу малчдын тоо цөөрөхөд малчдын нийгмийн хамгааллын асуудал, бэлчээрийн даац хэтрэлт, хүүхдүүд зуургаан насандаа сургуульд орох болсон зэрэг олон хүчин зүйлс нөлөөлжээ.
Иймээс малчдын залуу халааг бэлтгэх тусгай бодлого хэрэгжүүлж, холбогдох мэдээлэл өгөх сургалтуудыг тогтмол зохион байгуулж байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагын зүгээс анхааруулж байна.

Ө.Нурболат