Нэг удаагийн үзлэгээр 200 орчим хүүхдийн шүдийг эмчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл их байгаа талаар эмч нар ярив. Энэ оны 11 дүгээр сард тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүдний эмч нар “Дезерет” олон улсын энэрлийн байгууллагатай хамтран говийн хүүхдүүдийг шүдний үзлэгт хамруулсан юм. Нийт 1765 хүүхдийг амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад эрүүл шүдтэй 1152, шүдний цооролттой 613 хүүхэд буйгаас 200 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн аж. Мөн насанд хүрэгчид, эцэг эх болон багш нарт амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулжээ.
Цаашид аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх явуулын үзлэгийг зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Шүдний өвчлөл их байгаа нь хүн амын ундны усны чанар муу, өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнснээс шалтгаалж буйгаас гадна хүүхдүүд стандартын дагуу шүдээ тогтмол угааж хэвшээгүй, амны хөндийн ариун цэвэр сахидаггүй байдал нь нөлөөлдөг гэж эмнэлгийн мэргэжилтнүүд ярив.
Дашрамд дурдахад амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн хэмжээнд 2017-2021 оныг хүртэл “Эрүүл шүд аян” зарлаад байгаа юм.
Аяны хүрээнд говийн иргэдийн шүдний өвлөлийг бууруулах, эмчлэх, урьдчилан сэргийлэх, амны хөндийн ариун цэврийг сахих зорилтын дагуу шат дараатай олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Х.Эрдэнэбулган