2017 оны шилдэг санхүүчид тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Сангийн яам, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс салбарын амжилтыг олон нийтэд таниулах, санхүүчдыг алдаршуулах зорилгоор 1998 оноос эхлэн оны шилдгүүдээ тодруулж ирсэн. Тэгвэл энэ жилийн шилдэг санхүүчдээ тодруулав.
Оны шилдгүүдийг шалгаруулахдаа Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн оны шилдгүүдийг шалгаруулах журмыг үндэслэн тусгай комисс гарч санхүүчдын ажлыг дүгнэдэг аж.
2017 оны Топ санхүүчид номинацийн Шилдэг хараат бус аудитороор “Нью Баланс Аудит” ХХК-ийн захирал Б. Лхагвадорж, Татварын шилдэг санхүүчээр ТЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, татварын улсын ахлах байцаагч Л. Бямбадорж, Төрийн шилдэг санхүүчээр Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд, Төрийн аудитын шилдэг аудитороор Үндэсний Аудитын газрын санхүүгийн аудитын газрын ахлах аудитор Ш. Ичинхорлоо, Нийгмийн даатгалын шилдэг санхүүчээр Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Нийгмийн даатгалын сангийн Нягтлан бодох бүртгэлийн программ зааварчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, нягтлан бодогч Ц. Нармандах, Боловсролын салбарын шилдэг санхүүчээр Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирал Э. Содномжамц, Зөвлөх үйлчилгээний шилдэг санхүүчээр PWC Такс ТМЗ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч. Цэндмаа, Эрчим хүчний салбарын шилдэг санхүүчээр Улаанбаатар Дулааны сүлжээ төрийн өмчит ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч бөгөөд Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга И. Шүрэнцэцэг, Санхүүгийн хяналтын шилдэг санхүүчээр Сэлэнгэ аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б. Дарихжав, Худалдааны салбарын шилдэг санхүүчээр Трафигура Монголия ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Б. Батзаяа, Шилдэг судлаач багш-МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн доктор, профессор Д. Моломжамц, 2017 оны Нягтлан бодох бүртгэлийн шилдэг багшаар Хятад-Монголын хамтарсан Олон Улсын дээд сургуулийн санхүү Нягтлан бодох бүртгэл, шинжилгээний тэнхимийн ахлах багш, доктор Ц.Лхагвадулам нар шалгарсан байна.
Харин оны шилдэг нягтлан бодогчдоор “Эрдэнэт үйлдвэр ” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж. Эрдэнэбилэг, Улсын секторын 2017 оны шилдэг нягтлан бодогчоор Нийслэлийн ЗДТГ-ын санхүү төрийн төрийн сангийн хэлтсийн дарга Э. Ганхүү нар тодорсон байна.