“Хөтөч цүнх” аялуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэс аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдээллийг хүргэх зорилгоор “Хөтөч цүнх” аялуулах арга хэмжээг зохион байгуулдаг юм. Ажиллагсдад ажлын байранд дахь сургалтыг ийм хэлбэрээр явуулахаас гадны мэргэжлийн байгууллагатай хамтран сургалт хийж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтны үндсэний нийгэмлэг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг саяхан зохион байгуулж, жижиг дунд үйлдвэрийн ажиллагсад, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон аж ахуйн нэгж байгууллагын нийт 150 гаруй ажилтан албан хаагчийг хамрууллаа.
Аймгийн хэмжээнд энэ онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх “Мэргэжлийн баг”-ийг 41 аж ахуйн нэгж байгууллага, хоёр суманд ажиллуулсан байна. Аймгийн хэмжээний аж ахуйн нэгж, байгууллагуудын ажиллагсадын 90 хувь нь жил бүр хоёр удаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагддаг болсон нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зохих нөлөө үзүүлж байна.

М.Батжаргал