Эрүүл хоололтын талаар зөвлөгөө өгөх өрөө ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэд ээжүүд, эхчүүдэд бага насны хүүхдийг хэрхэн зөв зохистой хооллох талаар мэдээлэл зөвлөгөө өгөх өрөөг ашиглалтад орууллаа. Эрүүл хоололтын өрөөнд өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдэд зөв хоололтын тухай сургалтыг өгч сургагч багш нараар дамжуулан эцэг, эхчүүдэд мэдээлэл зөвлөгөөг тогтмол өгөх гэнэ.
Мөн ээжүүдэд бага насны хүүхдийг хэрхэн зөв зохистой хооллох талаар мэдээлэл зөвлөгөө өгөхдөө хоолыг газар дээр нь хийж, зааж өгөх юм. Энэ нь бага насны хүүхэд хоол тэжээлийн дутагдалаас сэргийлэх, эрүүл зөв хооллох ач холбогдолтой аж.
Тус аймагт НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй бага насны хүүхдийн эрүүл зөв хоололтын талаар олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрийн үр дүнд зөвлөгөө өгөх өрөөг Эрүүл мэндийн газраас цаашид тогтмол ажиллуулахаар ийн ашиглалтад орууллаа.

Б.Гантуяа