Орхон аймгаас ой тогтоолтын дэлхийн аварга төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Индонези улсын нийслэл Жакарта хотод болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгаас дөрвөн тамирчин оролцож найман алт, таван мөнгө, есөн хүрэл нийт 22 медаль хүртлээ.
Бага насны ангилалд Б.Ариунбилэг 4176 оноогоор Дэлхийн аварга, Олон Улсын Их мастер, өсвөр насны ангилалд Б.Намуун 5302 оноогоор гуравдугаар байр, Олон Улсын Их мастер цолыг хүртлээ. Тус тэмцээний бага насны ангилалд оролцсон 14-р сургуулийн 7е ангийн сурагч Б.Ариунбилэг хоёртын тоолол, тооны марафон /60 минут/, тооны марафон /5минут/, хөзөр /олон багц/, дуут цифр төрөлд алтан медаль, баганад өгөгдсөн үг төрөлд мөнгөн медаль, түүхэн үйл явдал, хөзөр /хурд/-р хүрэл медаль хүртэж бага насны ангилалд дэлхийн аварга болсон юм.
11а ангийн сурагч Б.Намуунаа өсвөр насны ангилалд тооны марафон 60, 5 минутын төрөлд хүрэл, түүхэн үйл явдал, хөзөр төрөлд мөнгө, нийт оноогор дунд насны ангилалд хүрэл медаль хүртэж дэлхийн чансаанд 34-т эрэмбэлэгдэж байна. Харин тамирчин Жавхлантамир хоёртын тоолол, зураг, хөзөр төрөлд тус тус хүрэл медалийн эзэн болжээ. Мөн дөрөвдүгээр сургуулийн сурагч Б.Оюунгэрэл өсвөр насны ангилалд түүхэн үйл явдал төрөлд алтан медал, хөзөр төрөлд мөнгөн медаль, дуут цифр төрөлд хүрэл медаль хүртлээ.

Б.Оюун-Эрдэнэ