Малжуулах арга хэмжээнд 31 залуу өрх хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-15 23:32:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Малчдын хөтөлбөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хэрэгжүүлсэн малжуулах арга хэмжээнд энэ жил тус аймгийн Булган, Буянт, Дэлүүн, Толбо, Цагааннуур, Цэнгэл, Улаанхус сумдын 31 залуу малчин өрх хамрагджээ.

Эдгээр малчдад 150 сая төгрөгөөр 3477 толгой мал худалдаж авч өгсөн байна. Малжуулах арга хэмжээнд хамрагдсан 150 хүртэл толгой малтай өрхөд таван сая, 150-200 толгой малтай өрхүүдэд дөрвөн сая төгрөгийн мал олгожээ. Эдгээр малчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн 2017 оны 01 тоот тогтоолд зааснаар олгосон санхүүжилтийг 24 сарын дотор хуваарийн дагуу 100 хувь эргүүлэн төлөх аж.

Мөн хөтөлбөрийн хүрээнд мал маллагааны арга ажиллагаа, аж ахуй эрхлэлтийн сургалт, туршлага солилцох уулзалт, арга хэмжээнүүдийг давхар зохион байгуулсан байна.

"Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" нь 2006 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд залуу малчид, цөөн малтай иргэдэд мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
 

Ө.Нурболат

相关新闻