Баян-Өлгийн тариаланчид төмс, хүнсний ногоо хадгалах зоорьтой болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгийд улсын төсвийн 105 сая төгрөгийн санхүүжилтээр 200 тонны багтаамжтай хүнсний ногоо хадгалах зоорь барихаар болсон талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Уг зоорь нь 2018 онд баригдаж ашиглалтад орох ажээ.
Энэ жил аймгийн хэмжээнд 3224.9 тонн төмс, 1505.2 тонн хүнсний ногоо хураан авчээ. Үүний 76 хувь нь Алтанцөгц, Баяннуур сумдад ногдож байгаа аж. Тус сумдын тариаланчдын хувьд өдий хүртэл ургацаа хадгалах зоорьгүй байгаа юм. Иймээс хураасан төмс ногоогоо намар бөөний үнээр хямд борлуулчихдаг аж.
Ийнхүү зориулалтын байр савтай болсноор иргэд бүтээгдэхүүнээ чанар алдагдуулалгүй хадгалан борлуулах, орлогоо нэмэгдүүлэх, аймгийн хүн амын хүнсний хангамж сайжрах боломж бүрдэж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Ө.Нурболат