МШХ-ны Шатрын бодлого зохиомжийн зөвлөл 2017 онд амжилттай ажиллажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын олон улсын бодлого бодолтын интернет тэмцээний Монгол дахь зохицуулагч Т.Сумъяа тэргүүтэй, 6 гишүүний бүрэлдэхүүнтэй Шатрын бодлого зохиомжийн зөвлөл улиран одож буй 2017 онд амжилт дүүрэн ажиллав.
МШХ-ны тус зөвлөл нь шатрын бодлогыг сурталчлах, дэлхийн хэмжээнд өрсөлдөх бодлого бодогчдыг төрүүлэх зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж нийтдээ 6 тэмцээн зохион байгуулж, шилдгүүдийг тодруулсан байна. Тухайлбал, ОУШХ-ны дэргэдэх Шатрын бодлого зохиомжийн байгууллага (WFCC)-ын олон улсын өдрийн нэрэмжит “Хос мастер” академийн аварга шалгаруулах тэмцээн, “13th International solving contest” олон улсын интернэт тэмцээн, Монгол Улсад зохион байгуулсан Зүүн Азийн өсвөрийн шатарчдын АШТ-ий нэрэмжит бодлого бодолтын ОУТ, “Таван толгой-2017” нэрэмжит бодлого бодолтын тэмцээн, МҮЭ-ийн СТО-ы “Цагаан бэрс” клубын нэрэмжит өсвөрийн бодогчдын тэмцээн, Дэлхийн шатрын холбооны шатрын бодлого зохиомжийн хүндэт мастер, ОУХМ, ОУШ, шатрын нэрт зүтгэлтэн С.Чимэдцэрэн агсны мэндэлсний 85 жилийн ойн нэрэмжит бодолтын УАШТ-ийг тус тус амжилттай зохион байгуулжээ.

Германы Дрезден хотноо болсон Шатрын бодлого бодолтын ДАШТ-д Бодлого бодолтын ФМ С.Билгүүн амжилттай оролцон 17 дугаар байр эзлэв. “13th International solving contest” олон улсын интернэт тэмцээний өсвөрийн ангилалд С.Чингүүн 3-р байр эзлэсэн юм. Зүүн Азийн өсвөрийн шатарчдын АШТ-ий нэрэмжит бодлого бодолтын олон улсын тэмцээнд С.Чингүүн түрүүлж, С.Тамир дэд байрт шалгарлаа.
СМ Б.Нямдаваатай хамтран Монголын бодогчдын чансааг 2 удаа шинэчлэн гаргаж энэ оны эхний хагасын байдлаар 163 хүн бодогчийн чансаатай болоод байна. Шатрын бодлого, этюд зохиох чиглэлээр СМ Б.Буяннэмэх Аргентин болон Италийн тэмцээнээс хүндэт үнэлгээ, Л.Тогоохүү ОХУ-ын тэмцээнээс мөн хүндэт үнэлгээ тус тус хүртээд байгаа юм.
Д.Өлзий