“Щелкунчик”-тэй шинэ жил айсуй
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн сонгодог бүжгийн жүжгийн нэг П.И.Чайковский “Щелкунчик” балетыг УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 21, 22, 23, 24-нд тайзнаа толилуулна.
Удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, хувцасны зураачаар СТА Г.Оюун ажиллаж байна. Тоглолтод тус театрын балетын гоцлоочид, симфони найрал хөгжим хөгжимдөхөөс гадна Монгол Улсын Консерваторийн оюутан, сурагчид оролцох юм. Тасалбар нь 20, 30, 40 мянган төгрөгийн үнэтэй аж.
Хүүхэд гэлтгүй хүн бүрийн хүсэн хүлээдэг энэхүү балет нь анх 1892 оны 12 дугаар сарын 18-нд Петербургийн Мариинский театрт үзэгчдийн хүртээл болж байжээ. Зохиолч Мариус Петипа Э.Т.А.Хоффманы "Цөмөөхэй ба Хулганы хаан" зохиолоос сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд барууны улсуудад 1940-өөд оноос тоглож эхэлсэн тус балетын жүжиг нь зул сарын баяраар хамгийн олон удаа тоглогддог оргил бүтээл юм. Америкийн томоохон балетын компаниуд жилийн орлогынхоо 40 хувийг энэхүү балетын жүжгээр олдог байна.
Жүжгийн үйл явдал XVIII зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Цөмөөхэй буюу "Щелкунчик"-ийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь "Щелкунчик" бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг.
Энэхүү балет нь УДБЭТ-т 1982 онд анх тавигдаж байсан бөгөөд анхны тоглолтын удирдаачаар Ч.Жамсранжав, дэглэн найруулагчаар В.Феодонин, зураачаар А.Морозов нар ажиллаж байжээ.

Ж.Болор