С.Серикбол шинкиокушинкай каратэгийн хар бүсийн эзэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-12-18 20:51:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймгийн "Тарлан" спорт клубийн дасгалжуулагч С.Серикбол шинкиокушинкай каратэгийн хар бүсийн эзэн болж, өнөөдөр батламж, даны бүсээ гардаж авчээ.  

Тэрээр өнгөрсөн долдугаар сард Дэлхийн Шинкиокушинкай Каратэгийн Байгууллагаас  Казахстан Улсын нийслэл Астана хотноо зохион байгуулсан Олон Улсын цугларалтад оролцож, мастерын дан-тест шалгалтад амжилттай тэнцсэн ажээ.

С.Серикбол 2006 оноос каратэгийн спортоор хичээллэж эхэлсэн байна. 2011 онд Казахстан Улсад зохион байгуулсан каратагийн олон улсын тэмцээнээс мөнгө, таэквондогийн баруун бүсний аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2017 онд шинкиокушинкай каратагийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртжээ.

Одоо хувиараа спортын клуб байгуулж, 30 гаруй хүүхдэд тулааны урлагийн хичээл зааж байгаа аж.    

Дашрамд хэлэхэд, Монгол Улсад шинкиокушинкай каратэгийн төрлөөр хар бүс эзэмшдэг 11 тамирчин байдаг байна.  

 
Ө.Нурболат

相关新闻