МУГТ Э.Содномпэлжээд Орхон аймгаас нэг өрөө байр өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сард Мексик Улсад зохион байгуулагдсан ПараПауэрлифтингийн ДАШТ-ний 107кг-ын жинд МУГТ Э.Содномпэлжээ 235 кг-ыг шахаж Ази тивийн рекордыг нэг кг-аар ахиулан мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл Орхон аймгийн засаг, захиргаанаас түүний энэ амжилтыг үнэлж Баян-Өндөр хотхонд нэг өрөө байр олголоо. ПараПауэрлифтингийн 2017 оны ДАШТ-нд 71 улсын 1000 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд МУГТ Э.Содномпэлжээгийн оролцсон -107 кг-ын жинд 20 орны тамирчин оролцжээ.
Аймгийн Засаг дарга Д.Батлут МУГТ Э.Содномпэлжээд нэг өрөө байрны түлхүүр гардуулах үеэрээ “Орхон аймгийн уугуул хүүхэд энэ өндөр амжилтыг тогтмол үзүүлж байгаад баяртай байна. Цаашид бэлтгэл сургуулилтаа сайн базааж түмэн олноо баярлуулж яваарай” хэмээн захисан юм. Түүний шинэчлэн тогтоосон ПараПауэрлифтингийн -107 кг-ын жинд Ази тивийн рекордыг Иран Улсын тамирчин эзэмшиж байсан гэнэ.
МУГТ Э.Содномпэлжээ энэ оны хоёрдугаар сард ПараПауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, тавдугаар сард Европын дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль, энэ сард ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн юм. Тэрээр ирэх оны хоёрдугаар сард Арабын нэгдсэн Эмират Улсад болох ПараПауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гаргаад байгаа юм байна. Цаашлаад 2020 оны Токиогийн олимпод амжилт гаргах зорилт тавьж байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ