"Бид нэг агаартай" дэвжээ тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 20:37:15

“Бид нэг агаартай-Сүрьеэ өвчнийг эрт илрүүлье” нэртэй дэвжээ тэмцээнийг Баянгoл сумынхан зохион байгуулсан байна.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн газар, ДЭМБ-тай хамтран зохион байгуулсан “Бид нэг агаартай- сүрьеэ өвчнийг эрт илрүүлье” дэвжээ тэмцээнийг энэ сарын 16-ны өдөр Баянгол суманд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд “Хараа” баг тэргүүлж, Аврах гал унтраах 40-р анги удаалсан байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүрьеэ өвчний гаралт дээгүүрт ордог. Иймээс уг өвчнөөс сэргийлэх нь хамгаас чухал байгаа учраас энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻