“Цахим боловсролын төв”-ийг 50 сая төгрөгөөр байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ МУИС-ийн "Эрдэнэт" сургууль БНСУ-ын "Койко" олон улсын байгууллага болон Хансон их сургуультай хамтран 50 орчим сая төгрөгийн санхүүжилтээр "Цахим боловсролын төв"-ийг байгуулан нээлтийг нь хийлээ.
Уг төвд оюутнууд олон улсын их сургуулиудын доктор, профессоруудтай онлайнаар холбогдон сургалт авах боломжтой юм. Дуу, дүрсний өндөр нягтаршилтай, орчин үеийн иж бүрэн техникээр хангадсан уг төвд 20 оюутан зэрэг хичээллэнэ. Тус сургууль өнгөрсөн оноос дээрх олон улсын байгууллагатай хамртан 10 сарын хугацаанд 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авч олон ажил хийжээ. Энэ удаа хэрэгжүүлж буй "Цахим боловсролын төв" төсөл нь цахим засаглал, хууль, эрх зүй, хүний нөөц, олон нийтийн удирдлагын чиглэлээр сургалт, мэдээлэл явуулах аж.

Б.Оюун-Эрдэнэ