Өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдээр ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт томуу, томуу төст өвчний улмаас БОЭТ-ийн Хүүхдийн тасаг хоёр дахин ачаалалтай ажиллаж байна. Амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.1 хувийг ханиад, томуу туссан иргэд эзэлж байна. Иймд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 08.00-20.00 хүртэл уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ. Мөн бямба, ням гаригт 10.00-14.00 цаг, 2018 оны нэгдүгээр сарын нэгэн буюу бүх нийтийн амралтын өдрөөр 10.00-14.00 цаг хүртэл ажиллана.
Өнөөдрийн байдлаар 80 гаруй хүүхэд хэвтэн эмчүүлж байна. Хүүхдийн тасаг нь 35 ортой гэнэ. Иймд Хүүхдийн Халдвартын тасагт нэмж 10 ор гаргахаар бэлдэж байна. Хэрэв хүүхдийн эмнэлэгийн барилга ирэх оны эхээр ашиглалтад орчихвол орны хүртээмжийн асуудал цэгцрэх юм.

Б.Оюун-Эрдэнэ