Цахилгаан халаагуур туршиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 45 айлд усан болон цахилгаан халаагуур үнэ төлбөргүй олголоо. Үүний 43 нь лампан импра цахилгаан халаагуур бөгөөд 3, 2, 1.5 ваттын хүчин чадалтай, эрчим хүч бага зарцуулдаг ажээ.
Хүчин чадлаасаа хамаарч халаах талбайн хэмжээ харилцан адилгүй гэнэ. Өөрийн өртөг нь 145-280 мянган төгрөг ажээ. Харин усан халаагуурыг нь монгол инженерүүд зохион бүтээсэн аж. БОАЖГ эхний удаа 45 айлд туршилтаар хэрэглүүлж үр дүн нь сайн гарвал цаашид хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ. Урьд жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан зуух, түлш олгосон ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй тул энэ оноос цахилгаан халаагуурыг туршихаар болжээ. Гэхдээ цахилгаан халаагуурыг хэрэглээнд нэвтрүүлээд эхэлбэл гэр хорооллын зарим хэсэгт эрчим хүчний уналтаас болж ашиглах боломжгүй болох тул үүнийг давхар шийдэх шаардлага гарч байгаа юм. Иймд “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлэх гэж буй эрчим хүчний хүртээмж, хүчдэлийг нэмэгдүүлэх төслийн үр дүнг хүлээж байна. Энэ нь ойрын хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм.

Б.Оюун-Эрдэнэ