“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл” байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-19 11:21:40

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл” - ийг байгууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны 25, түүнээс дээш албан хаагчтай байгууллагууд Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтын дагуу ажил, албан тушаалын дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой иргэнийг батлагдсан бүтэц орон тоондоо багтаан ажиллуулахаар болсон байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл” байгуулан дүрмийг дүүргийнхээ онцлогт тохируулан боловсруулж  дээрх зөвлөлөөр батлуулан ажилуулах юм байна.

Б.Заяа

相关新闻