Даатгалын компаниудад дүрмийн сангийн доод хэмжээг хангахыг сануулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Даатгалын компаниуд дүрмийн сангийн доод хэмжээгээ энэ оны эхний хагас жилийн дотор гүйцэд ханган бүрдүүлсэн байхыг СЗХ-оос анхаарууллаа.
Санхүүгийн зохицуулах хороо 2012 онд 355 тоот тогтоол гаргаж, ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийн дүрмийн сангийн доод хэмжээ 5 тэрбум, урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх компанийнх 6 тэрбум төгрөг байхаар тогтоожээ. Ингэхдээ уг шийдвэрийн бүрэн хэрэгжих хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-нээр зааж, компаниудад дүрмийн сангаа дээрх доод хэмжээнд хүргэн бүрдүүлэх хугацааг дөрвөн жилээр тогтоож өгсөн юм.
Гэвч даатгалын компаниудаас тогтоолын хэрэгжилтийг хоёр жил хүртэл хугацаагаар сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2016 онд тус хороонд ирүүлснийг тухайн үед нягтлан үзэж, хянан хэлэлцээд, улс орны эдийн засаг, бизнесийн орчин нөхцөл, даатгалын компаниудын санхүү, төлбөрийн чадварын байдлыг харгалзан 2018 оны зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан байна.