Филармони оны анхны тоглолтоо хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлээр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-08 17:57:48
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Монгол Улсын Филармони энэ оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна.

Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт энэ сарын 12-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох аж. Төрийн хошой шагналт,  Ардын жүжигчин Н.Жанцанноров, УГЗ, ТШ Б.Шарав, залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат нарын бүтээлүүдээс толилуулах юм байна.

Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааны https://www.ticket.mn/event/95/ сайтаас болон 1900-1800 үнэгүй хүргүүлж авах боломжтой юм байна. 
相关新闻