Орхон аймаг Япон улстай эрүүл мэнд, асаргаа сувилгааны чиглэлээр хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-09 11:32:01
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анартай “Жайка нийгмийн даатгалын төсөл”-ийн зөвлөх Мамору Ямашитаг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар нийгмийн даатгалын салбарт  тулгамдаж буй асуудал болон орон нутгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа, хамрах хүрээ, иргэдийн ойлголтын талаар ярилцлаа. Мөн Орхон аймаг алсдаа эрүүл мэнд, асаргаа сувилгааны салбараа түлхүү хөгжүүлж энэ талаар Японы эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллахаар эхний саналаа  солилцлоо. Учир нь Япон улс нь уул уурхайд түшиглэсэн  хөгжлөө эрүүл мэндийн салбар луу  чиглүүлж дэлхийд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, ололтоороо дээгүүрт бичигддэг болсон юм. Энэ туршлагыг Орхон аймагт хэрэгжүүлэх эхний санаачилга гарлаа.
“Жайка нийгмийн даатгалын төсөл” нь 2016 оны тавдугаар сараас Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийгмийн даатгалын хамралт, шимтгэл болон бусад үйл ажиллагааг сайжруулах зорилгоор НДЕГ-тай хамтран ажилладаг юм. 
 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻