Ан амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалах дэд хөтөлбөрийг хэлэлцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Биологийн олон янз байдлыг хамгаалах” дэд хөтөлбөрийн төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Биологийн олон янз байдал гэдэг нь амьтан, ургамал болон амьд биет тэдгээрийн генетекийн олон янз байдлыг хэлдэг. Биологийн олон янз байдлыг хамгаалснаар тухайн орон нутгийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой юм.
Уг дэд хөтөлбөрийг боловсруулахдаа, Орхон аймгийн ургамал, ан амьтны судалгааг эх сурвалж болгон ашигласан гэж БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан хэллээ. Уг судалгаагаар /2014 он/ хоёр нутагтны хоёр зүйл, мөлхөгчдийн дөрвөн зүйл, шувууны 124, хөхтөн амьтны 41, шавжийн 215, байгалийн ургамал 235 зүйл байгааг тогтоожээ. Үүнээс хондон ангир, хумхин нугас, шивэр хөтүү, дагуур ятуу, нургын сойр зэрэг ан агнуурын ач холбогдолтой шувууд бүтгэгдсэн байна. Харин онцолж хэлэхэд, хотын төвд тагтаа, улаан хошуут, хар хэрээ, хон хэрээдийн тоо олширчээ. Мөн Эрдэнэт хотын ойр орчим ойд элбэг тааралддаг байсан бор гөрөөс ховордож, тарваганы тоо нэмэгдэхгүй байгаа гэнэ. Ийнхүү ан амьтад ховордож байгаа нь иргэд байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харьцаж хайр гамгүй хэрэглэж байгаатай холбоотой юм.
Түүнчлэн аймгийн ойн сангийн 17792 га талбайн 95 хувь нь ойн талбай юм. Энэ ойн талбайн 92.3 хувийг байгалийн ой, 7.7 хувь нь ойн бус мод буюу тармаг модод, шатсан, мод бэлтгэсэн, ойжих, ойн хөнөөлт шавжинд нэрвэгдсэн талбай эзэлж байна. Иймд “Биологийн олон янз байдлыг хамгаалах” дэд хөтөлбөрийг баталсанаар Орхон аймгийн ан амьтан, ургамал, шавж гээд амьт биетийг хамгаалж тэдний ач холбогдлын талаар олон нийтэд ойлгуулах боломж гарч байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ