БНСУ-ын Юусон хотруу ажиллах хүч гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-10 19:07:32
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймаг нь гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд өнгөрсөн онд БНСУ-аас Монгол Улсад суух  элчин сайдын яамтай хамтран ажиллах гэрээ байгуулж тус улсын  Юусон хот руу Орхон аймгаас ажиллах хүч нийлүүлэхээр тохиролцжээ.
Үүнийг ажил хэрэг болгож, дараагийн гэрээг байгуулахаар Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут энэ сарын 11-нд БНСУ-ыг зорьж байна. Юусон нь далайн эргийн хот учраас далайн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд цуглуулах зэрэг улирлын чанартай ажил их гардаг байна. Иймд ажиллах хүчийг 3-10 сарын  түр хугацаанд ажиллуулах гэнэ. Сарын дундаж  цалин нь 1.5 сая вон бөгөөд  30-50 насны иргэдийг ажилд авах боломжтой гэж Юусон хотоос ирсэн урьдчилсан саналд туссан байна. Иймд Орхон аймгийн удирдлагууд эхний ээлжид өрхийн гишүүдээс нь нэг нь ч ажил хийдэггүй 2880 өрхөөс 100 иргэнийг сонгож ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
  Б.Оюун-Эрдэнэ

相关新闻